Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Улаанхус суманд ажиллав
Үйл явдал
/
2022-05-03
Аймгийн ИТХ~ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан болон Орлогч дарга С.Хонаев нараар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Улаанхус сумын 1 дүгээр баг, Хөх хөтөл, Согог багуудын иргэд, малчид болон сумын төвийн оршин суугч, хөдөлмөрчидтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.

 

Ажлын хэсэг нь Улаанхус сумын иргэдийн аймгийн Засаг даргад тавьсан тулгамдаж буй асуудал, хүсэлт, саналыг нь тэмдэглэн авч ажиллав. Тус суманд ажиллах хугацаанд Засаг дарга Д.Бауыржан дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж өглөө.

Үүнд:

  • 1 дүгээр багт хүүхдийн цэцэрлэгийн 1 бүлэг нэмж ажиллуулах.
  • Хөх хөтөл багт шинэ гүүр баригдаж байгаа боловч гүйцэтгэлийн хугацаа нь 2 жил учир хуучин гүүрийг сэргээн засварлуулах
  • Согог багийн сургуулийн заалны шалны засвар
  • Улаанхус сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн гадна талын засвар зэрэг ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

Хурлын төгсгөлд Улаанхус сумаас 2021 онд “Аймгийн аварга малчин” өрхөөр тодорсон өрхүүдийн шагналыг гардууллаа.

Тодруулбал: Улаанхус сумаас аймгийн хошой аварга малчин өрх 3, аймгийн аварга малчин өрх 16 тус тус шалгарсан билээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.