Эрт илрүүлгийн үзлэгт иргэдийг идэвхтэй хамрагдахыг Баян-Өлгий аймгийн засаг дарга уриаллаа
Үйл явдал
/
2022-05-03
 Орон даяар өнөөдрөөс /2022.05.01/ эхэлж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-ны нээлтийн ажиллагаа Баян-Өлгий аймгийн төв талбайд боллоо.

  

Уг үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга үг хэлсэн юм. Тэрбээр “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дараах сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хүн амыг өвчнөөс  урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.” гэв.

   Иргэн та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 жил бүрэн төлсөн тохиолдолд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт очиж эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой

   Аймгийн төвд зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ-ын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчүк, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал А.Данабек нар оролцож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх  мэдээлэл зөвлөмж өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.