Баян-Өлгий аймгийн удирдах ажилтнуудын 29 дүгээр ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-05-03
 Аймгийн удирдах ажилтнуудын 29 дүгээр ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.01/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг нээж Засаг даргын орлогч С.Хонаев үг хэлж, орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

     Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо. Хуралдааны төгсгөлд хуралдааныг удирдан зохион байгуулагч Х.Арман энэ долоо хонгийн үүрэг даалгаврыг өглөө.

  • Үүнд: Сумдын эрүүл мэндийн төв болон газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, иргэдэд түргэн, шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллах
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад баригдаж, ашиглалтад оролгүй, хөрөнгө оруулалт дутуу /үнийн зөрүү гарсан/ үндэслэлээр царцаагдсан барилгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, ашиглалтад оруулах арга хэмжээ авах
  • Ашиглалтад ороод удаагүй, чанарын болон ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудын нөхцөл байдалтай танилцах, дүгнэлт гаргах
  • Өлгий сумын нутаг дэвсгэр дэх сэтэлсэн засмал зам, нөхөх шаардлагатай эвдрэлийн талаарх судалгааг гаргах. /хэн, ямар үндэслэлээр, хэзээ сэтэлсэн эсэх, төлбөрийг урьдчилан байршуулсан эсэх/ Замын сэтэлгээг нөхүүлэх, замын сангаас гаргах тооцоог танилцуулах.
  • Аймгийн Цагдаагийн газрын орон сууцны барилга, Нурданеско хуримын ордны зам дагуух гэрэлтүүлгийг ашиглалтад оруулах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг хүргүүлэх
  • 05.07-ны өдөр зохион байгуулагдах “Хэл, бичгийн шалгалт”-д ЕБС-ийн сурагчдыг сайтар бэлтгэх, бүрэн хамруулах талаарх үүрэг, чиглэлийг аймгийн хэмжээн дэх бүх сургуулийн удирдлагуудад хүргүүлэх
  • Бүтээн байгуулалтын ажлын улирал эхэлсэнтэй холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/-ыг олборлох ажлыг хууль, журмын хүрээнд явуулахад хяналт тавих
  • Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдуулан хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон сумдын хязгаарлалтыг цуцлах эсэх талаарх саналыг аймгийн Шуурхай штабт танилцуулан, шийдвэр гаргуулах зэрэг үүрэгдаалгавруудыг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.