“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-03
Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргээс “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг 1 сарын хугацаанд зохион байгууллаа.
Аяны хаалтын нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан ба өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон дүүргийн удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо.
“Шийтгэл бол шийдэл биш” аяны хүрээнд хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр нэг сарын хугацаанд нийт 5 удаагийн танхимын сургалтад 1800 гаруй сурагч, эцэг, эх, асран хамгаалагчийг, 4 удаагийн хэлэлцүүлэг, чуулганд 27 мянга гаруй сурагчдын хамруулж, хүүхэд хамгааллын чиглэлээр 4 удаагийн шторк, 8 удаагийн постер мэдээллийг цахимаар түгээж, 30 мянга гаруй иргэдэд нөлөөллийн ажлыг хүргэсэн байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.