“СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛТОЙ ХИЛЧИН” өдөрлөг зохиогдлоо
Үйл явдал
/
2022-05-03
 “Сэтгэл зүйн боловсролтой хилчин” аяны хүрээнд алба хаагчдын сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйч мэргэжлийн үнэ цэнэ, хэрэгцээ шаардлагыг сурталчлах зорилгоор Сэтгэл зүйн хангалтын хэлтэс, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Мета” сэтгэл зүйн хүрээлэнтэй хамтран “Сэтгэл зүйн өдөрлөг”-ийг Хил хамгаалах ерөнхий газарт өнөөдөр зохион байгууллаа.

Уг өдөрлөгт “Сэтгэл зүйн хангалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ”, “Удирдах ажилтнуудад сэтгэл зүйн боловсрол яагаад чухал вэ?”, “Сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө хайрлах хайр” сэдвээр сургалт орж, “Үл орших амьтан”, “Мэдрэмжийн карт”, “Геометроор хүн зурах арга зүй”, “Люшерийн өнгө”-ний сорилоор алба хаагчдаас түргэвчилсэн тестийг авч, сэтгэл зүйн дүгнэлтийг хийж, ХХЕГ-ын алба хаагчдад сэтгэл зүйн боловсролын талаар ойлголт өгсөн юм. Өдөрлөгт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, сэтгэл зүйн олон аргаар өөрийгөө тодорхойлуулах, гэр бүлийн сэтгэлзүй, хүүхдийн сэтгэлзүйн талаар мэдээлэлтэй боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.