Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Богд сумд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-05-03
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат сум орон нутгийн нөхцөл байдал, төрийн байгууллагын ажил үйлчилгээтэй танилцах, ард иргэдийн санал хүсэлтийг сонсох, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор сумдад ажиллаж эхэллээ.

Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын 30 жилийн ой тохиож буй 2022 онд Э.Энхбат дарга иргэн төвтэй төрийн байгууллагын удирдлагын хувиар ажлын албаны бүрэлдэхүүний хамт аймгийн хэмжээний 19 сум суурин газартаа хүрч ажиллан, ард иргэдийн аж байдалтай танилцан, санал хүсэлтийг нь сонсохоор төлөвлөөд байна.

Тэрбээр өнөө өглөө /2022.05.02/ Богд сумын ард иргэдтэй 08:00 цагт өглөөний цай барингаа санал хүсэлтийг сонсон нээлттэй ярилцав. Харин 11:00 цагт сумын ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнтэй уулзаж ажил байдлын талаар мэдээлэл аван, сум орон нутгийн нөхцөл байдал, хөгжил дэвшлийн талаар санал солилцов. Энэ үеэр аймгийн ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн сумын ажлын албанд чиглэл тус бүрээр сургалт явуулж шинэ тутам мэдээллээр хангасан байна.

Үдээс хойш Богд сумын ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагчидтай тус тус уулзаж, сум орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, 18:00 цагт сумын малчид, ард иргэдтэй уулзалт хийхээр товложээ.

May be an image of 5 people, people sitting and people standing

May be an image of 11 people, people sitting, people standing, indoor and text that says 'неуб-30 2022'

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.151.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.