Баянхонгор аймагт “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриатай эрт илрүүлэх үзлэг оношилгооны нээлт боллоо
Үйл явдал
/
2022-05-03
Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо"-ны нээлт Баянхонгор аймагт 05 сарын 01-ний өдөр боллоо.

Нээлтэд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал, Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Жавзан болон Өрх, сумын эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн салбарын эмч ажилчид оролцлоо.

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах иргэд өөрийн харьяаллын өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзлэгийн урилгыг авч үзлэг, шинжилгээ өгнө. Ингэхдээ 0-5, 06-17 насны иргэд зөвхөн өрх сумын эрүүл мэндийн төвд, харин 18-30, 31-45, 46-60, 61-дээш насны иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн дэмжих төвд тус тус хамруулна.

Иргэн та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.235.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.