Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн хэмжээний нийт Гар урлаачдын дунд 50,0 сая төгрөгийн сан бүхий болзолт уралдааныг зарлалаа
Үйл явдал
/
2022-05-03
Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулж урчууд, уран бүтээлчдийг дэмжих, аймаг орон нутгийнхаа онцлог шинж чанарыг харуулсан, гадаадын болон дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц загвар дизайн,сав баглаа боодолтой бэлэг дурсгал, гар урлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор МҮХАҮТ-ийн Баянхонгор аймаг дахь салбар, аймгийн Гар урчуудын холбооноос АЗДТГ, ХХААГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар”, “Дүүрэн санаа” НҮТББ-тай хамтран “БАЯНХОНГОРЫН ОНЦЛОГТОЙ ГАР УРЛАЛЫН ХӨГЖИЛ” анхдугаар зөвлөгөөнийг 05-р сарын 01-нд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд уран зураач, уран сийлбэрч, уран барималч, оёмол, нэхмэл, сүлжмэлчин, эсгий урлаач, уран дархчууд, арьс шир урлаачид, цаасан урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон уран хатгамалч нарын сум сумдын төлөөлөл бүхий 120 гаруй бүтээлчид оролцон гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал - цаашдын хөгжлийн талаар салбар тус тус бүрээр хэлэлцэн зөвлөлдөв.

Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн гар урлаачдаа дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Баянхонгорын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох бодлогын хүрээндээ аймгийн хэмжээний нийт гар урлаачдын дунд болзолт уралдааныг зарлалаа.

Болзолт уралдааны хүрээнд бүтээлийн үзэмж, чанар, агуулга, онцлог зэргийг харгалзан эхний 10 байранд шалгарсан 10 иргэнд 3 жилийн хугацаатай 5,0 сая төгрөгийг /нийт 50,0 сая₮/ тус тус хүүгүй олгох юм.

Баянхонгор аймгийн 80 жилийн ойн өмнө болзолт уралдааны дүнг гаргах болно.

4 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5 хүн, зогсож буй хүмүүс ба хөлийн өмсгөл нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.