2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан уриалга гаргалаа
Үйл явдал
/
2022-05-03
2021-2022 оны хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд

- Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай 1880 хүүхэд

- Бага боловсролыг 1853 хүүхэд

- Суурь боловсролыг 1381 хүүхэд

- Бүрэн дунд боловсролыг 751 хүүхэд тус тус эзэмшиж байна. Мөн

- Политехник коллежийг 6 мэргэжлээр 90 хүүхэд,

- Техникчийн таван ангийг 71 хүүхэд

- 2,5 жилийн сургалттай ангийг 11 мэргэжлээр 239 хүүхэд тус тус дүүргэжээ.

- ХҮИС-ийн салбар сургуулиас 18 оюутан нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшиж

9 оюутан магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Эдгээр төгсөгчид болон тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагуудад хандан 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан дараах уриалгыг гаргажээ.

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, БАГШ НАРТ УРИАЛАХ НЬ:

  1. Улс орны эдийн засаг хямарч, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж байгаатай холбогдуулан сургууль төгсөлтийн үйл ажиллагааг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад эдийн засгийн хүндрэл үүсгэхгүй хүүхдүүд СУРЧ МЭДСЭНЭЭ эцэг эх, үе тэнгийнхэн, багш нартаа тайлагнах тайлант өдөрлөг хэлбэрээр 2022 оны 05 дугаар сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах;
  2. Ковидын дараах сурлагын хоцрогдлыг нөхөх арилгахад бүх оролцогч талууд анхаарч улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад сайн бэлтгэж оролцох;
  3. Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх, мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох;
  4. Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсгэхээс сэргийлэх, хүүхдийн гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодиттой үнэлэх, хүүхэд, эцэг эхээс бэлэг сэлт, төлбөр хураамж авахгүй байх;
  5. Төгсөгчдийн нэрэмжит мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ УРИАЛАХ НЬ:

  1. Хүүхдийнхээ зохих шатны боловсрол эзэмшиж байгаад хяналт тавих, тайлант өдөрлөгт оролцож хүүхдийнхээ юу сурч мэдсэнтэй танилцах, дараа шатны боловсролын байгууллагатай хэрхэн ажиллах талаар санал солилцох, хүүхдийнхээ мэргэжлийг сонгоход нь тусалж дэмжих;
  2. Боловсролын байгууллагын багш, ажилтны ёс зүйн зөрчилд орохоос урьдчилан сэргийлж Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг, сэлт, эд материал, өгөхгүй байх;

СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧ НАРТ УРИАЛАХ НЬ:

  1. Сурлагын хоцрогдлоо бүрэн арилгаж бага, суурь, бүрэн дунд боловсролоо эзэмшиж, улсын болон Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай дүн үзүүлж, өөрийнхөө хүссэн мэргэжлээ сонгон суралцах;
  2. Багш, сургуульдаа бэлэг сэлт өгнө гэж эцэг, эхчүүдээ санхүүгийн хүндрэл, бэрхшээлд оруулахгүй байх;
  3. Төгсөгч бүр анги хамт олноороо сургууль орчимдоо мод тарьж хүлээлгэн өгөхийг тус тус уриалжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.