Сайд З.Мэндсайхан 11-11 төвд ажиллалаа
Үйл явдал
/
2022-05-03
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Ц.Батчулуун нар иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллав. Энэ үеэр сайд З.Мэндсайхантай биечлэн уулзахаар ирсэн иргэдтэй уулзаж, санал хүсэлтэд нь хариу өглөө. Мөн 11-11 дугаарын утсаар холбогдсон иргэдэд хариу мэдээлэл өгч ажиллав. 

Иргэдийн зүгээс хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, хаврын тариалалтын бэлтгэл ажил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар түлхүү санал хүсэлтээ илэрхийллээ. 

Мөн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалд оролцсон залуусын төлөөлөл Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулт тавьж, тодорхой хариулт авав. 

Өнгөрсөн сард 11-11 төвд хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирснээс 132-ийг нь шийдвэрлэсэн бол 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.246.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.