Баян-Өлгий аймгийн засаг дарга “Дулаан хар”-ын баяжуулах үйлдвэрийн гаднах объекттэй танилцлаа
Үйл явдал
/
2022-05-04
  2014 онд ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа зогсоогоод байсан “Дулаан хар”-ын баяжуулах үйлдвэрийн гаднах объекттэй аймгийн Засаг дарга Д.Бауыржан Ногооннуур суманд ажиллах үеэр танилцлаа. Тус үйлдвэр Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалгын уурхайг түшиглэн барьсан байдаг.

 

    Уг баяжуулах үйлдвэрийг дахин ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэхээр аймгийн Засаг дарга төлөвлөн ажиллаж байгаа.

   “Дулаан хар” баяжуулах үйлдвэр нь жилд 300 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсэд томоохонд тооцогдох үйлдвэр аж.

  Уг үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа ажлын байрны хомстлыг  бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хүлээгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.