Ж.Батзандан ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ гэдгээ илэрийллээ!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-04

Австрали улсад консулаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүлээлгэн  өгчээ. Тэрбээр нэгэн үе хамт тэмцэж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нараас хариуцлага нэхэх гэж ирсэн гэж хашгирлаа.

Мөн шинэ Үндсэн хуулийн суурь загвар гээчийг бичиж, түүнийгээ ажил хэрэг болгоно гэв. Ийм тулд шинэ хувьсгалын 18 зорилтыг тусгасан ном бичсэн байна. Тэрбээр ийнхүү улстөрд дахин эргэн ирсэнээ шууд бусаар зарлалаа. Харин Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар “Хэн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг “Оюутолгой”, “Дубайн гэрээг” өөрчилсөн юм бэ, хэн түүн шиг зориг гаргаж, “Эрдэнэт”, “Хөтөл”-ийг эргүүнлэн авч, Сахал Д.Эрдэнэбилэгтэй, МАНАН бүлэглэлийнхэнтэй хүчтэй тэмцсэн юм бэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боломжоороо сайн ажиллаж байгаа. Гэхдээ түүнд албаа бий. Түүнийг нь хэлэх гэж ирлээ. Удахгүй би Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзана” гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.76.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.