Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т нэвтрүүлж буй ISO 9001:2015 стандартын зөвлөх багийн үйл ажиллагааны хаалт боллоо
Үйл явдал
/
2022-05-04
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хаалтын хурал боллоо. Хаалтын хуралд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, зөвлөх багш Б.Цацрал, ЗДТГ-аас ТЗУХ-ийн дарга Т.Бат-Оргилоор ахлуулсан чанарын багийн гишүүд оролцлоо. Хурлын нээлтэд ХЭЗХ-ийн дарга Д.Амарбаясгалан үг хэлж, 2021 онд гэрээ байгуулснаас одоог хүртэл хэрэгжүүлж, нэвтрүүлсэн ажлаа дүгнэж, дараагийн баталгаажуулалтын аудитын бэлтгэл ажилдаа орсноо хэллээ. Мөн чанарын багаас үйл ажиллагааны тайланг товчхон мэдээлэв. Уулзалтын үеэр чанарын багийн гишүүд санал сэтгэгдлээ хуваалцан, нээлттэй хэлэлцүүлэг явуулав.
 
 
Хурлын төгсгөлд Зөвлөх багаас хэдийгээр зөвлөх үйл ажиллагааны хаалт хийж байгаа ч баталгаажуулалтын ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн хамт олноо манлайлж, идэвхтэй оролцсон чанарын багийн гурван гишүүнийг урамшууллаа. Сонгинохайрхан дүүргийн 1 болон 8 дугаар хороонд чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх гэрээг ЗДТГ-ын дарга, тус хороодын Засаг дарга болон “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.