Аугаа их эх орны дайны ялалтын бэлэг тэмдэг болсон «Гэгээн Георгиевын тууз-2022” аяныг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-05-05
2022 оны тавдугаар сарын 9 “Ялалтын баярыг“ тохиолдуулан Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар Аугаа их эх орны дайны ялалтын бэлэг тэмдэг болсон «Гэгээн Георгиевын тууз-2022” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд Орос хэлний төвийн суралцагчид, Монголын боловсролын байгууллагууд, “Бессмертный полк” аяны оролцогчид мөн түүнчлэн сонирхсон нийт ард иргэдэд Георгиевын туузыг тараах юм. Уг арга хэмжээний үеэр нийтдээ 3000 орчим Георгиевын тууз тараагдана.

Түүхэн эх оронч арга хэмжээний анхны оролцогчид нь Улаанбаатар хот дахь Русский дом-д болж өнгөрсөн “Бид санан дурсаж байна! Бид бахархаж байна” уран уншлагын уралдааны оролцогчид байлаа. Түүнчлэн Монголын ард иргэд, элэг нэгтнүүдээ олон улсын флаш мобд оролцохыг уриалсан.

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Гэгээн Георгиевийн туузтай хувийн бичлэгээ хийж, улмаар тив алгасан нэгтгэх бэлгэдлийн жагсаалд оролцохыг уриалж байгаа юм.

“Гэгээн Георгиевын тууз” арга хэмжээ нь жил бүр дэлхийг, хүн төрөлхтнийг фашизмаас чөлөөлсөн ахмад дайчдад үзүүлж буй мөнхий талархал юм. Дэлхийн олон сая хүмүүс ахмад дайчдад талархалаа илэрхийлэхийн тулд жил бүрийн 5-р сард цээжиндээ хар, улбар шар өнгийн тууз залсаар ирсэн уламжлал тогтжээ.

Тэгвэл энэ жил уг хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-д 4-р сарын 27-ны өдөр эхлүүлээд байна.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын эх нутаг нэгтнүүдийн байгууллагуудын Монгол Улс дахь зохицуулах Зөвлөл, сайн дурын Монгол ахан дүүс маань энэ арга хэмжээнд нэгдэж байна.

"Гэгээн Георгиевын тууз" дурсгалын арга хэмжээг анх 2005 онд Ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө санаачилсан байдаг. Түүнээс хойш энэхүү аяныг дэлхийн 90 гаруй оронд түрэн авч цааш давалгаалан явуулсан билээ.

Гол уриа нь“Гэгээн Георгиевын тууз. Бид санан дурсаж байна! Бид бахархаж байна" юм.

Возможно, это изображение огонь

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.