“Дижитал Баянхонгор” арга хэмжээ үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-05-05
“И-Монгол” академи УТҮГ-ын нэвтрүүлэлт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2022.05.04/ “Дижитал Баянхонгор” арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас ард иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээндээ төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм. Төлөвлөгөөний дагуу арга хэмжээг 04-р сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ үеэр төрийн байгууллага, албан хаагч, IT инженерүүд, иргэд олон нийт, хүүхэд багачуудын дунд мэдээллийн технологийн чиглэлээр “Эмпасофт” ХХК, “ICT” группийн мэргэжилтнүүд чиглэл тус бүрээр цогц сургалтыг явуулсан юм.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэгвэл энэ удаагийн ажлын хэсэг 100 хүртэлх олон шатлалт төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлж ажиллах бөгөөд цаашид үйл ажиллагааг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллана.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан :“Дэлхийн нийтийн технологийн хөгжил асар хурдацтай явагдаж өнөө цагт төрийн цахим үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлж эхлээд байна. Бид иргэддээ тэгш хүртээмжтэй ажил үйлчилгээ, хүүхэд залуусын сонирхол хэрэгцээг нь хангасан технологи бүхий орчныг аймагтаа бүрдүүлэхээр “Дижитал Баянхонгор” арга хэмжээ зохион байгуулж байгаа юм” гэснээр “И-Монгол” академийн ажлын хэсэгтэй орон нутгийн холбогдох газар, хариуцсан удирдлага мэргэжилтнүүдийг нягт уялдаж ажиллахыг хүслээ.

4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.