Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ
Үйл явдал
/
2022-05-05

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Хүй 7 худгийн морь барианы ард, Баян-Өндрийн чанх урд, Баян-Өндөрийн зүүн тал, Давааны зөрлөгийн төмөр зам дагуу, Засмал төв замаас салаад хайрганы карьерын ухсан нүхний ойролцоо таван байршилд их хэмжээний хур хогийн цэг үүссэн бөгөөд хог цэвэрлэгээний компанитай хамтран нийт 8 га 20 мянган м2 газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.05.04/ 21-р хорооны Засаг дарга Б.Энхням болон тус хорооны 12 хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзлаа. Тус хороо нь мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд сүүлийн жилүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, малтай өрхийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх болсонтой холбоотойгоор өсөж буй юм.

Үүнтэй холбоотойгоор мал бүхий иргэдийн малын гаралтай хог хаягдлын асуудлыг тооцож, шийдвэрлээгүйн улмаас эзэнгүй газруудад үхсэн малын сэг, зэм, ашиглагдахгүй өтөг бууц асар ихээр хаяж үүсмэл болон хогийн цэгүүд үүсэх болсон. Тус хорооны удирдлага, хэсгийн ахлагч нартаа уулзах үеэрээ “Хоггүй хороо” болох уриаг дэвшүүлж өрх бүртэй нэг бүрчлэн уулзалт хийн, ил задгай хог хаяхгүй байх зөвлөмжийг өгч ажиллахыг санууллаа. Хур хог үүссэн газрыг цэвэрлэсний дараа тухайн газрыг арчлах, хамгаалах тал дээр цагдаагийн газар, газар зохион байгуулалтын алба, 21-р хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар дахиж хогийн цэг үүсгэхгүй байх тал дээр хамтарч ажиллана.

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

Мөн уулзалтын үеэр удирдлагаар шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрлээ.

Уулзалтын үр дүнд:

- 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,

- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,

- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,

- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,

- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.

May be an image of 5 people, outdoors and text

May be an image of outdoors and text

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.