"Чингис хаан банк" нийгмийн даатгалын сангийн 25 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулна гэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-06

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн захирамжаар 101,7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд гаргуулах шийдвэр гарснаас 99 тэрбум төгрөгийн өглөгтэй үлджээ. Тиймээс НДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай хангуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Чингис хаан банк өөрийн хөрөнгөнд байгаа хүнсний агуулахыг борлуулж 25 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогоосоо НДС- д шууд төвлөрүүлэхээр болжээ. Мөн томоохон зээлдэгч нарын зээл төлөлтийн орлогыг НДС-д богино хугацаанд шууд төвлөрүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр НДЕГ ньЧингис хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах, бүрэн барагдуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.