Орос, Хятадыг холбох зориулалттай Амар мөрнийг гатлах анхны төмөр замын гүүрний хэсгийг Орос улс барьж дуусгалаа
Үйл явдал
/
2022-05-05
Оросын төрийн өмчит ТАСС агентлагийн мэдээлснээр, Еврейн өөртөө засах орны Нижнеленинское тосгоны ойролцоо барилгын ажил дууссан байна. Тунжян-Нижнеленинское гүүрний барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд Хятад улс 2018 онд нийт 2200 гүүрийн тавны дөрөвнийх нь хэсгийг барьж дуусгасан байна.

Анх 2019 онд Орос гүүрийг Хятадтай холбосон хэдийч ОХУ-ын талаас голын гольдролыг гүнзгийрүүлсэнтэй холбогдуулан уг төслийг шинэчилж мөн галт тэрэгний буудлын засварын улмаас гүүрийг 2021 онд ашиглалтад оруулах ажлыг хойшлуулсан байжээ.

Энэхүү гүүр нь Евразийн худалдааг эрчимжүүлэх зорилготой БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгын хүрээнд баригдсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.