Хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарч “SPRIM” төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллана
Үйл явдал
/
2022-05-07
“Каритас Чех Репаблик” байгууллагын Монгол улс дахь Суурин Төлөөлөгчийн Газар нь Европын Холбооны SWITC-Asia хөтөлбөрөөс санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын төв, “Экосум” ТББ, “Монголын Тогтвортой Хөгжлийн гүүр” ТББ болон Т.Г.Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институттэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
“Каритас Чех Репаблик” байгууллагын Монгол улс дахь Суурин Төлөөлөгчийн Газар нь Европын Холбооны SWITC-Asia хөтөлбөрөөс санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын төв, “Экосум” ТББ, “Монголын Тогтвортой Хөгжлийн гүүр” ТББ болон Т.Г.Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институттэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Төслийн үндсэн зорилго нь ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Уг төсөл нийслэлийн гурван дүүрэгт тус бүр нэг хороог сонгон хэрэгжиж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хувьд 9 дүгээр хороо хамрагдсан. Төслийн хэрэгжилт, өнөөгийн явцын талаар танилцахаар дүүргийн Засаг даргын Дэд, бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн баг SPRIM төслийн танилцуулгыг хийсэн бөгөөд хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах ажлын төлөвлөгөө гаргах, зөвлөмж боловсруулах, төслийн үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгүүдэд нөлөөллийн сургалтыг зохион байгуулах, хогийг ангилан ялгаж хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргахаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулахад онцгойлон анхаарч өөрсдийн төлөвлөгөөгөө төслийн цаашдын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хуванцар хаягдлын зохицуулалтыг сайжруулах өнөөгийн эрхзүйн орчны судалгааны тайлан боловсруулсан ба түүнтэй холбоотой сургалтуудыг хороод дээр хэд, хэдэн удаа зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.