Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн дүүргийн одонтой ээжүүдтэй хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-05-07
Багануур дүүргийн одонтой ээжүүдийн “Алунгоо эх” ТББ-ын төлөөллүүд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй уулзлаа.

Тус төрийн бус байгууллагын одонтой ээжүүд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Алдарт Эх-2022” спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж байгаа талаар болон цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

“Алдарт Эх-2022” спортын наадам 2022 оны 05-р сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс гэсэн спортын 5 төрлөөр Багануур багийн эмэгтэйчүүд, 14 багийн 400 гаруй тамирчидтай өрсөлдөх юм.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүргээ төлөөлөн оролцох гэж байгаа тэмцээнд нь амжилт хүсэж, дэмжлэг олгох, цаашид дүүргийн одонтой ээжүүдтэй олон талт үйл ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

1 хүн, сууж байгаа ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.51.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.