Эрдэнэт үйлдвэр “Талархлын цаг”-тай боллоо
Үйл явдал
/
2022-05-07
  “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Удирдах ажилтан, мэргэжилтнүүд гавьяаны амралтаа авч буй цогцолборын Зочид буудлын ажилтан Д.Баасанжав, “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Б.Болормаа нарыг тавдугаар хоёронд хүлээн авч, талархал илэрхийлэн,  хүндэтгэл үзүүлэв.

Эдгээр  ажилтнууд Эрдэнэт  үйлдвэрт 7 жил 8 сар, 28 жил 9 сар ажиллах хугацаандаа байгууллагынхаа өнгө төрх, түүхэн замналыг бүтээлцсэн он жилүүдэд хамт олондоо үнэ цэнэтэй манлайлагчид байсныг Цогцолборын дарга И.Жаргалсайхан онцлов.  Цогцолборын удирдлагууд Д.Баасанжав, Б.Болормаа нартай халуун дотно яриа өрнүүлэн, цаашдын амьдрал, ажил бизнест нь амжилт хүсч,  халуун тэврэлтээр сэтгэл дүүрэн үдэв. Тэдэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Залгамж” хөтөлбөрийн гарын бэлгийг гардууллаа. 

     Цогцолборын удирдлагаас цаашдаа гавъяаны амралтаа авч буй  ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн, чин сэтгэлээ илэрхийлэх  “Талархлын цаг” үйл ажиллагааг  уламжлал болгохоор шийдвэрлэлээ гэж  СААЖЦ-ын  Арга зүйч-бүтээмжийн ажилтан О.Дэлгэрмаа мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.123.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.