“Хоршооны хууль эрх зүйн орчны өөрчлөлт” сургалт боллоо
Үйл явдал
/
2022-05-07
Орон нутгийн түвшинд хоршоодын хөгжлийг түргэсгэх, чадавхжуулах зорилгоор “Хоршооны хууль эрх зүйн орчны өөрчлөлт” сургалт болон хоршоологчдын холбооны XIV бага хурлыг Дундговь аймагт зохион байгууллаа.

Тус сургалтад Дундговь аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газар, МУ-ын гавьяат эдийн засагч Д.Батмөнх, хоршоологчдын 30 гаруй төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.

Сургалтаар аймаг орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын төлөвлөлт, хамтарч ажиллах боломж, “Хоршооны тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд”, “Хоршооны тухай хууль, холбогдох журмын дагуу хоршоодыг шинэчлэн  бүртгэх тухай”, “Хоршооны гишүүний болон сумын засаг даргын эрх, үүрэг, хариуцлага”, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, “Хоршооны дүрмийн өөрчлөлт, улсын шилдэг хоршоо шалгаруулах журам” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.