ЭХЯ: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-05-07
Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна.

 

Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 МВт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх судалгаа гарчээ. Мөн дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэн, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, эцсийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно гэж үзэж байна.

4 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад

гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.