Сонгинохайрхан дүүрэгт “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” мод тарих арга хэмжээ боллоо
Үйл явдал
/
2022-05-07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” мод тарих арга хэмжээг өнөөдөр /2022.05.06/ зохион байгууллаа.

Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчим болсон бөгөөд иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн Нийслэлийн газар, агентлагууд болон нутгийн захиргааны байгууллагуудыг хамруулав. Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм.

May be an image of 3 people, people standing, tree and text that says '30B acar даргын газар сонгинохайрханчууд сонгино засаг T3 ум труммо MO YH ий жедел'

Бидний зүгээс ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мод тарих гэдэг нь үндсийг нь суулгаад орхихыг хэлэхгүй бөгөөд ардчилан цааш ургуулах юм шүү. Бид өнгөрсөн намар та бүхний зогсож буй энэ талбайд 5000 ширхэг мод тарьсан бөгөөд Бумбатын рашаан орчмын энэ талбайг ойжуулах үйлсэд нэгдсэн та бүхэнд баярлалаа.

May be an image of 15 people, people standing, outdoors and text

Нийт байгууллагуудын суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд ЗДТГ-ын зүгээс онцгой анхааран ажиллах юм. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр “Батсэлэнгэ” ХХК, “Ногоон хөгжлийн төлөө-Ногоон гэрлээр хамтдаа” ТББ, Иргэн Түмэнжаргал нар мандлын цэцэг, Гүйлс, Улаан агч зэрэг суулгацыг хандивласан талархаж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Нийслэлийн харьяа алба, хэлтсүүд, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дотоод 15 хэлтэс албадын нийт 160 гаруй албан хаагчид 800 ширхэг Бөөрөлзөгөнө, Чацаргана, Тэхийн шийг, Нохойн хошуу, Буйлс, Гүйлс, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн мод тарилаа.

May be an image of 4 people, people standing, outdoors and text

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.