Ганц дайчин ганцаардахгүй гэж үгтэй дээ, Т.Доржханд гишүүнд амжилт хүсье.!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-08

Нийслэлийн үүд болсон Хан-Уул дүүргээс 2020 оны УИХ-ын сонгуульд “Хөдөлмөрийн үндэсний нам – “Зөв хүн” электорат” эвслээс цор ганц суудал авч, УИХ-д гуравдах хүчин болж гарч ирсэн улстөрч бол Тогмидын Доржханд юм. УИХ-ын гишүүний батламж гардаж авахаар Төрийн ордонд анх нэвтрэхдээ стандарт бус гутал өмссөн хэмээн нэг хэсэг шуугианы гол эзэн болж байв.

Тэр цагаас хойш олонд танигдаж, сүүлийн үед овоо гайгүй судалгаатай, ултай юм хөнддөг гэдгээрээ түмэнд үнэлэгдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-г хэлэлцэх үед зарчмын байр суурь гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэрбээр “Засгйин газраас нь хэмнэлтийн хууль гэж оруулж ирсэн. Олигтой ч зүйл байсангүй. Их хурал дээр ярьж байгаад засъя гэхээр олонхийн бүлэг хачин юм болгочихлоо. Ийм хэмнэлт гэж байдаггүй юм. Жорлон ч гэж байх шиг” хэмээн ихэд уурлан чуулганаа хаяж гарав.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд мэргэжлийн эдийн засагч. Тийм ч учраас төсвийн тодотгол дээр ихээхэн ач холбогдол өгсөн. Гэвч олонхийн бүлэг жорлон, барилга гэсээр байгаад төсвийн хэмнэлтийн хуулийг “бантан” болгочихов. Ийм байхад хэний ч уур хүрч, бухимдана шүү дээ!! Бүх зүйлд төр гар дүрнэ гэдэг бол социалист нийгмийн шинж хэмээн тэрбээр үзэж, хувийн хэвшил, чөлөөт эдийн засгийн тухай ярьж, улмаар зүүн төвийн үзэл баримтлалтай намаа БАРУУН ТӨВИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ болгон өөрчлөв. Үнэндээ МАН-ын Засаглаж байгаа арга барил түүнд таалагдахгүй байгаа учраас “Өөрсдөө хэмнэ” гэсэн агуулга бүхий улстөрийн тэмцэл хийхээ ч мэдэгдээд амжив.

Ганц дайчин ганцаарддаггүй гэж эртний үг бий. Төр түшилцэх гэж яваа бол энэ байтугай зүйл үзнэ, туулна. Эхнээсээ л зоригтой хүчтэй байхгүй бол бяртай эрх баригчид дургүйгээ хүрвэл ГЭМТ ХЭРЭГТЭН болгож чаддаг гэдгийг ч бас санах хэрэгтэй. Таны улстөрийн тэмцэлд өндөр амжилт хүсье! Т.Доржханд гишүүн ээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.