“Хүмүүнлэг зүрх, Хүмүүнлэг Өлгийчүүд” арга хэмжээ зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-10
Тавдугаар сарын 08-нд “Дэлхийн хүмүүнлэгийн  өдөр” тохиож байна. Монголын хүмүүнлэгийн өдрийг энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар өнгөрүүлж байгаа. Энэ өдрийг  Баян- Өлгий аймгийн Улаан загалмайн  хороо нь “Хүмүүнлэг зүрх, Хүмүүнлэг Өлгийчүүд” уриан доор өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай нээж үг хэлсэн бол ЗДТГ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны зөвлөх дарга Б.Мухамед, Улаан загалмайн сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчид болон хүмүүнлэг  үйлсийг дэмжигчдэд  дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн уг арга хэмжээнд Онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Цэгмэд, Хилийн 0165 дугаар ангийн захирагч Р.Эрдэнэтогтох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Н.Бат-Эрдэнэ, тус хорооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг сайн дурын идэвхтэн, гишүүд дэмжигчид,  хүүхэд залуус болон ерөнхий боловсролын  сургуулиудын төлөөллүүд оролцлоо.

Монгол улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрлэж, Монголын Улаан загалмайн нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчилж ирсэн.  Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.