Өмнөговь аймаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 13 дахь жилдээ зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-10
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцлоо. Аймаг өнгөрсөн хугацаанд нийт 2,7 сая гаруй мод, бут сөөгийг тарьж үүнд 3,8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Мөн 2,5 мянган га талбайд таримал ойн зурвасыг байгуулж таримал ойн сангаараа улсдаа тэргүүлж байна.
 
МУ-ын ЗГ-тай 2030 оныг хүртэл 70 сая модыг тарьж ургуулах хариуцлагын гэрээг хийсэн. Үүний хүрээнд өрх бүр жилд 9, ААН, байгууллага жилд 90, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд нийт 60 сая мод буюу аймгийн хэмжээнд 67,4 га талбайд 70 сая модыг тарихаар төлөвлөөд байгаа юм. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд аймгийн Угталт-Үдэлтийн хаалганы ойн зурваст 5000 модыг суулгаж байна. Модны ургуулалт, арчилгааг цаашид аймаг тогтмол анхаарч ажиллах бөгөөд модны усалгаанд саарал усыг ашиглахаар төлөвлөж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.39.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.