“Хуримтлалтай хонгорчууд” аймгийн дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Үйл явдал
/
2022-05-10
 “ХУРИМТЛАЛТАЙ ХОНГОРЧУУД” 4 жилийн аймгийн дэд хөтөлбөрийн үндсэн аргачлал Дундын Хадгаламжийн бүлэг олон улсын аргачлал бөгөөд Хонгорын Зөн ТББ нь арга зүйгээр ханган ажиллаж байна.

Дэд хөтөлбөрийн хүрээнд 11 суманд 110 бүлэг ажиллж байгаа бөгөөд 2400 иргэн бүлэгт нэгдэж хуримтлал хийж байна.

Эдгээр бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, туршлагаа хуваалцах, олон нийтэд суртачилан таниулах, цаашдын хөгжлийг тодорхойлох зорилгоор бүлгүүдийн нэгдсэн арга хэмжээг Аймгийн ИТХ, Дэхийн Зөн БХР-2 ОНХ, “Хонгорын Зөн” ТББ хамтран зохион байгууллаа.

May be an image of 3 people, people standing and indoor

Үйл ажиллагааны үр дүнд:

  • Аймгийн ХХААЖДҮГ, БОАЖГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийж, Ногоон хөгжил, ХАА-н чиглэлд төрөөс баримталж буй бодлого төлөвлөөг танилцуулж, иргэд хэрхэн оролцож боломж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.
  • Бүлгийн ахлагч нараас бүрдсэн сумын зөвлөл, сумын зөвлөлийн ахлагч нараас бүрдсэн “Хуримтлалтай Хонгорчууд” аймгийн зөвлөл байгуулагдаж, журмаа батлав.
  • Спортын 2 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж 1 сумаас 2 баг оролцлоо.
  • Гар бөмбөгийн тэмцээнд Эрдэнэцогт сумын баг тэргүүлж, Баян-ойт цогцолборын баг, Эрүүл мэндийн газрын багууд 2, 3-р байрт шалгарав.
  • Дартсын тэмцээнд Эрдэнэцогт сумын баг тамирчил тэргүүлж, Баянхонгор сумын Алтан Ембүү ахмадын бүлэг удаалав.
  • “Улс орны хөгжил ба хуримтлал” Монгол Банкны Баянхонгор дахь салбарын мэргэжилтэн Б.Түвшинжаргал, “Хувь хүний хөгжил ба хуримтлал” Дэлхийн Зөн ОУБ БХР-2 ОНХ-ийн менежер А.Орхончимэг, “Хамтын ажиллагаа ба манлайл” БЭЭХ-ны тэргүүн, Номын гүүр-MAX FUN сургалтын төвийн захирал А.Цэрэнпагма нар сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа.
  • “Хуримтлалтай Хонгорчууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг Хонгорын Зөн ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүнжидмаа танилцууллаа. Танилцуулгад дурьдснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 2399 иргэн шууд ашиг шим хүртэж, 8000 орчим хүн шууд бусаар үр шим хүртэж байна. Бүлгүүд нийгмийн сандаа жилдээ 260 сая гаруй төгрөгийг төвлөрүүлж гишүүдийнхээ болон нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлыг хийсээр байна. Бүлгүүдийн зээлийн санд 2021 онд 2,1 тэр бум төгрөг төвлөрч гишүүд жилийн дараа оруулсан хувьцааныхаа мөнгийг ноогдол ашигтайгаа хуваан авсаар байна...
  • Мөн шилдэг бүлгүүдийн тайлангаа тавьж, туршлагаа хуваалцлаа. Шилдэг тогтвортой бүлэг”, “Шилдэг нигмийн хариуцлагатай бүлэг”, “Шилдэг өсөлттэй бүлэг”, “Шилдэг хамтач бүлэг”, “Шилдэг бүлгийн ахлагч”, “Шилдгийн Шилдэг” номинацуудаар шилдгүүдээ шалгаруулж нийт шагнаж урамшууллаа.
  • Хөтөлбөрийн үр дүнд иргэд бага багаар тогтмолоор хуримтлал хийх дадал хэвшилтэй болж, санхүүгийн сахилга бат сайжирч, хуримтлал хийдэг иргэдийн тоо нэмэгдсээр байгаа төдийгүй иргэд зохион байгуулалтанд орж идэвхжсэн, хамтарч ажиллаж олон ажлыг хийсээр байгаа юм.
  • May be an image of 1 person
  • May be art
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.