Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.АЗИЗОВЫН ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Үйл явдал
/
2022-05-10
Эрхэм хүндэт найзууд аа!

Эрхэм хайрт Монголын болон Оросын ахмад дайчид аа!

Та бүхэндээ Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ариун нандин энэхүү баяр нь бидний хувьд үргэлж мөнх эх оронч үзэл, мятаршгүй сэтгэл болон дэлхий нийтийн энх тайванд харамгүй үйлчлэхийн бэлгэдэл байсаар байх болно.

Бидний өвөг дээдсийн баатарлаг үйлсийг мартуулахыг оролдож байгааг яаж ч зөвтгөх боломжгүй. Европыг фашистуудаас чөлөөлсөн хүмүүсийн тухай дурсамжийг устгах нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг үгүйсгэж, хуурамч түүх бичихэд хүргэж байна.

Монгол, Орос хоёр хамтдаа Аугаа их ялалтыг байгуулсан. Цэргийн ахан дүүсийн хэлхээ холбоо нь манай ард түмнийг эв найрамдлын эвдэршгүй холбоогоор үүрд мөнх холбосон. Аугаа их Эх орны дайны талбарт амь үрэгдсэн баатруудын гэгээн дурсгалыг бид үүрд нандигнан хүндэтгэх болно.

Эрхэм хүндэт ахмад дайчид, Монголын болон Оросын иргэд та бүхэндээ эрүүл энх, цэлмэг тэнгэр, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Ялалтын баярын мэнд хүргэе!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.