Багануур ХК-ийн Хөл бөмбөгчид алтан медалийн болзол хангалаа
Үйл явдал
/
2022-05-10
Хөдөлгөөн-Эрүүл мэнд сэдэвт дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын VIII их наадмын хөл бөмбөгийн төрөл өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Хөл бөмбөгийн төрөлд 18 багийн 200 гаруй тамирчид оролцсоноос Багануур ХК-ийн баг нэг ч хожигдолгүй тэргүүлж аваргын алтан медалийн болзол хангалаа. Тэмцээний турш нийт 15 гоол оруулсан нь манай баг тамирчдын авъяас чадварыг илтгэж буй юм.

Багануур ХК-ийн дэргэдэх хөл бөмбөгийн Уурхайчин клуб нь 2011 онд үүсэн байгуулагдаж улс бүсийн чанартай томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог.

Хоккейн спортын мастер, Хөл бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй тамирчин Д.Мөнгөнхуяг ахлагчтай Уурхайчин клубын амжилтаас дурьдвал:

- 2012 оны Бүх ард түмний спартакиадын Мөнгөн медаль

- 2016 оны Бүх ард түмний спартакиадын Хүрэл медаль

- 2018 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль

- 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль

- Сонирхогчдын лигийн 3 удаагийн аварга

- МХБХ-ны 1-р лигийн 1 удаагийн аваргаар шалгарсан.

Хөл бөмбөгийн төрөлд компаниа төлөөлөн оролцож амжилт гаргасан уурхайчин хөл бөмбөгчиддөө баяр хүргэж, талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.