Монгол Улсын төмөр замын компаниудын тогтвортой хөгжлийг үнэлж, мониторинг хийх, бодлогын шийдвэр гаргах, стратеги төлөвлөх талаар илтгэл тавилаа
Үйл явдал
/
2022-05-10
“МТЗ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, бизнес хөгжлийн газрын 2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу Бизнес хөгжил, төлөвлөлтийн мэргэжилтэн Д.Отгончимэг “Төмөр замын салбарын хөгжлийн тогтвортой байдал” сэдвээр хийсэн судалгаагаар, 2022 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд СЭЗИС-ийн “Цахим, виртуаль эдийн засаг ба нийгэм, сорилт ба боломжууд” эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, оролцлоо.

 

Тогтвортой хөгжлийн онолын менежментийн суурь судалгааг хийсэн бөгөөд цаашид, төмөр замын салбарын тогтвортой хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтийг Зам, тээврийн хөгжлийн яамны Дотоод аудит, хяналт шалгалт, үнэлгээний газартай хамтран боловсруулж байна. Энэхүү шалгуур үзүүлэлтээр цаашид Монгол Улсын төмөр замын компаниудын тогтвортой хөгжлийг үнэлж, мониторинг хийх, бодлогын шийдвэр гаргах, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөхөд ач холбогдолтой юм.

“Төмөр замын салбарын хөгжлийн тогтвортой байдал” илтгэлийг холбоосоор орж үзнэ үү.

/uploads/assets/files/RAILWAY%20SUSTAINABILITY(1).pdf

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.