Чингэлтэй дүүрэгт "Анзаар" аяны нээлт боллоо
Үйл явдал
/
2022-05-10
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Аяны нээлтэд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд өсөж, цаашид тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа тул хүн бүр үүнд анхаарах цаг болсныг илтгэж байна. Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх хувийг 13-35 насны залуучууд, өсвөр үеийнхэн эзэлдэг ба үүнээс 70 гаруй хувь нь 25 хүртэлх насны хүүхэд, залуус байгаа нь тун харамсалтай.
Тиймээс гэр бүл, сургуульд суурилсан арга барилаар өсвөр насны хүүхэд, залуус болон тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өгөх нь уг аяны зорилго юм.
Чингэлтэй дүүрэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран “Нэг удаа гэж үгүй” уриатайгаар “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүлж байгаа билээ. Аян нэг сарын хугацаанд буюу 5 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм.
Уг ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага, Нутгийн захиргааны байгууллагууд, Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиуд, Эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Мөн мансууралгүй ирээдүйн төлөө иргэн бүрийг #АНЗААР аянд нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.