Эх орны хүүхдүүд Эр цэргийн албанд мордлоо
Үйл явдал
/
2022-05-03
2022 оны I ээлжийн цэрэгт Булган аймгийн залуус алба хаахаар мордлоо. Аймгийн Цэргийн штабаас 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж , 16 сум нэг тосгон 75 багаас ирсэн 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэнцсэн хөвгүүд ийнхүү Аймгийн удирдлагуудаараа үдүүлж байна. Энэ удаагийн цэрэг татлага хэд хэдэн онцлогтой явагдсан

.Тухайлбал, цэргийн төв эмнэлгийн эмч нарын комисс ирж, эрүүл мэндийн шалтгаанаар тайван цагт цэргийн жинхэнэ албанд тэнцэхгүй залуучуудыг цэрэг татлагаас чөлөөлсөн. Энэ жилийн тухайд төгсөх курсийн оюутнуудаас бусад оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комиссод бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж ,2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлжээ.Энэ удаагийн цэрэг татлагаар Булган аймгийн залуус цэргийн албаа дийлэнх нь хилийн цэрэгт хаах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.