“Хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” салбар хуралдаан боллоо
ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралт болон элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Монгол улсад 2021 онд 5981 хүн хорт хавдрар шинээр оношлогдсон байна. Шинээр бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн элэгний хорт хавдар 32%, ходоодны хорт хавдар 16%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.5%, улаан хоолой 5.6%, умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ыг эзэлж байна. Дээрх хавдарууд нь нийт хорт хавдрын 67 хувийг эзэлж байгаа юм.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” гэсэн салбар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг нээж ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр үг хэлэв. Үүний дараа:
- “ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ НЬ ” илтгэлийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Хөвсгөл аймгийн НЭ-ийн дарга Г.Оюунжаргал, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлаач их эмч Г.Хандсүрэн нар тавьсан юм.
- “ХОРТ ХАВДРЫН, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” илтгэлийг ХСҮТ-ийн Бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа тавьж хэлэлцүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030”-ын зорилтуудад
10000 хүн амд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг
- 2016-2020 он 1-р үе шат 10,5 хүртэл бууруулах
- 2021-2025 он 2-р үе шат 9 хүртэл бууруулах
- 2026-2030 он 3-р үе шат 8 хүртэл бууруулах зорилттой ажиллаж байна.
2022 оноос эхлэн хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 60 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа билээ. Энэ нь хавдрыг эрт илрүүлэх, хүн амын дундах зонхилон тохиолдох өвчнийг хугацаа алдахгүй оношлоход чухал нөлөө үзүүлнэ. Энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэнээр хавдрын өвчлөлийг бууруулах боломж нэмэгдэнэ гэдгийг салбар хуралдаанд оролцогчид онцолж, цаашид авах арга хэмжээтэйгээ уялдуулан ажиллахаар зөвлөлдөв. Энэхүү салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжийг Эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичигт тусгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин