Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ахмад настны эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2022-04-30

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн  газраас  2022 оны 04 дүгээр сарын 29 –ний өдөр  Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/792 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ахмад настны эрхийг хамгаалах орон тооны бус дэд зөвлөлийн  хуралдааныг  Геронтологийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.  
Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж  үйлчилгээний газрын дарга Ж. Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, Стратеги удирдлагын хэлстийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан  шинжээч  С. Жаргалсайхан, Эрүүл мэнд хөгжлийн төвийн ахлах нягтлан бодогч Б.Очир, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн А.Бархас, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, Дэд захирал Т.Дулмаа, Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр  нар оролцлоо.
Хуралдааныг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж  үйлчилгээний газрын дарга Ж. Нарангэрэл нээж Геронтологийн үндэсний төвийн Стратеги төвөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр” Геронтологийн үндэсний төвийн 2022-2025 оны хөгжлийн стратеги, Геронтологи  гериатрийн салбарын чиг хандлага” сэдэвт танилцуулгыг хийлээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэргэжилтэн А.Бархас  “Эрүүл мэндийн даатгалын багц, төлбөрийн хэмжээ, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний санхүүжилт” танилцуулгыг хийлээ.
Хуралдаанд танилцуулсан мэдээллүүдтэй холбоотой Эрүүл мэндийн яамны газрын дарга, мэргэжилтэн, дэд зөвлөлийн гишүүд Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын ажлын талаар асуулт  болон  саналыг хэлэлцүүлж тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг  үе шаттай бэлтгэх, нийслэл орон нутагт гериатрийн  тусламж үйлчилгээг хэрхэн  хүргэж байгаа цаашдын хэрэгцээ, настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний даатгалын санхүүжилтийн  талаар санал солилцлоо.
Хуралдааны үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж хариуцсан шинжээч С.Жаргалсайхан Монголд ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний загварыг  бий болгох ажлын хэсэг байгуулагдаад ажил эхэлж байгаа,  Геронтологийн үндэсний  төв энэ үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар санал солилцохоор төлөвлөж байгаа тухай танилцууллаа.

Эрүүл мэнд хөгжлийн төвийн ахлах нягтлан бодогч Б.Очир шинэ эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлээд эмнэлэгтэй болоход шаардлагатай  хүний нөөцийг одооноос үе шаттай бэлтгэх бодлого барьж холбогдох сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, настны эмчийг бэлтгэх чиглэлд төрийн сангаар суралцуулах, хяналтыг тоог нэмэгдүүлэх зэргээр Эмнэлгийн  мэргэжилтний хөгжлийн зөвлөлд хандах талаар санал дэвшүүллээ.
Хуралдааны төгсгөлд Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал төвөөс үндэсний хэмжээнд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар санаачлага гарган бүх талаар дэмжиж ажиллаж байгаад Эрүүл мэндийн яаманд  талархсанаа  илэрхийлж, настны эрхийг хамгаалах ялангуяа эмзэг бүлгийн доройтолтой настнуудад урт хугацааны тусламж үйлчилгээний асаргааны талаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.
Хуралдааныг хааж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж  үйлчилгээний газрын дарга Ж. Нарангэрэл хэлэхдээ бид өнөөдөр ахмад настны эрхийг  хамгаалах чиглэлд нэн тулгамдсан асуудлуудыг  тодорхойлж чадлаа хэмээн дүгнэлээ.
Дэд зөвлөлийн  хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.  
-Улсын их хурлын байнгын хороонд Геронтологийн үндэсний төвийн өнөөгийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл орчинг  шинэ  барилгын асуудал шийдэгдэх хүртэл шийдвэрлэх алхам хувилбаруудыг дэвшүүлэх
- Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд үндэсний хэмжээний олон талт үйл ажиллагаагаа эрчимжүүлэх
-Одоо ажиллаж буй Гериатрийн кабинетуудын үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил  арга зүйгээр  хангаж ажиллах
-Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн байгууллагуудад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнйи  чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлэх 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.27.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.