О.Амгаланбаатар дарга ХУУЛЬ, ТОГТООМЖ зөрчиж ТӨСВИЙН МӨНГӨӨР ингэж тогложээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-08

Говь-Алтай аймгийг Очирбатын Амгаланбаатар удирдаж байгаа.

 Тэгвэл О.Амгаланбаатар гэгч ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг ТОД, ТОМРУУН үлгэрлэж суух юм. Уг нь ТӨРӨӨС ХЭМНЭ гээд үүрэг даалгавар өгчихөөд байдаг. Засгийн  бодлогоо сөрөөд, ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖОО үл хайхраад яваа орон нутгийн удирдлагуудад ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ бол ТӨРӨӨСӨӨ ТОМ ТОЛГОЙТОЙ болох нь ээ
Говь-Алтай аймгийн засаг дарга  О.Амгаланбаатар ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ үл хайхарч ҮРЖ, ЦАЦСАН төсвийн зарлагууддаа САНХҮҮЖИЛТ, ЗАХИРАМЖ гэх утгаар шивэлт хийлгэжээ. Уг нь нээлттэй, ил тод, зарлага ойлгомжтой байх учиртай. Энэ үйлдэл нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг үрсэн ажлаа НУУЖ ДАРАГДУУЛАХ гэсэн оролдлого гэж харагдаж байна
БАРИМТ НЭГ: О.Амгаланбаатар дарга 2022 оны 04-р сарын 08-ны өдөр ЗАХИРАМЖ гэх утгаар ЗАРЛАГАА нууж дарагдуулан 9 САЯ төгрөгийг СОЁМБО ПРИНТИНГ ХХК-ийн нэр дээр зарлагаджээ

БАРИМТ ХОЁР: 2022 оны 03-р сарын 02-ны өдөр ЗАХИРАМЖ утгаар ЮНИТЕДБЕСТ ОЙЛ  гэх аж ахуйн нэгжийн нэр дээр  5.2 САЯ төгрөг зарлагаджээ

БАРИМТ ГУРАВ: 2022 оны 03-р сарын 22-ны САНХҮҮЖИЛТ утгаар 20 САЯ төгрөгийг НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ гэх харилцагчийн мэдээлэлтэй зарлагадсан байна

 

БАРИМТ ДӨРӨВ: 2022 оны 03-р сарын 28-ны өдөр ЗАХИРАМЖ утгаар ЯРГАЙТ ИМПЕКС ХХК гэх харилцагч руу 8 САЯ төгрөг зарлагаджээ

БАРИМТ ТАВ: 2022 оны 03-р сарын 31-ны өдөр ЗАХИРАМЖ  утгаар 5 САЯ төгрөгийг харилцагч Ганзориг гэгч иргэнд гаргаж өгчээ

БАРИМТ ЗУРГАА: 2021 оны 12-р сард буюу ТӨСӨВ ХЭМНЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛ хэрэгжиж байх үед  ЗАХИРАМЖ утгаар БУУДАЙН ХӨХ УУЛС ХХК-д 9 САЯ, ТЭССЭ ХХК-д 12 САЯ, ОРИГНАЛЬ ДИЗАЙН ХХК-д 18 САЯ, ШАРГА ХХК-д 6 САЯ төгрөгийг тус бүр шилжүүлжээ

Тус учир битүүлэг, тодорхойгүй зарлагын дүн нийт 74 САЯ төгрөг болж байна
Үүгээр зогсохгүй О.Амгаланбаатар дарга 2022 онд ХЭМНЭЛТИЙН ГОРИМ мөрдөх бус ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАСВАРТАА 200 САЯ төгрөг зарцуулсан бол ОНӨГ-таа ингэж ТӨСӨВ ҮРЭХ АЖЛЫГ зөвшөөрсөн байх юм
БАРИМТ: Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газар 2022 онд ГХУСАЗ салбар зөвлөлдөө 70 САЯ төгрөгөөр АВТОМАШИН худалдаж авсан бол, БАГШ НАРТ КОМПЬЮТЕР НИЙЛҮҮЛЭХ нэрээр 1.6 ТЭРБУМЫГ үрж, АЙМАГ СУМЫН ЗДТГ-ын тоног төхөөрөмж нэрийдлээр 100 САЯ төгрөг, ХОВОР УРГАМЛЫН ҮРЖҮҮЛГИЙН БААЗ БАЙГУУЛАХ ажил нэрээр 216 САЯ төгрөг, ЗУНЫ ХҮЛЭМЖ НИЙЛҮҮЛЭХ нэрээр 38 САЯ, ӨВЛИЙН ХҮЛЭМЖ НИЙЛҮҮЛНЭ гэж 205 САЯ төгрөгийг тус бүр зарлагадсан байх юм

 

Эдгээр ажлын зарлага нь 2.4 ТЭРБУМ гаруй төгрөг болж байна

О.Амгаланбаатар даргад ТАНД ТӨСӨВ ХЭМНЭХ сэтгэл байдаггүй юм байж. ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООЛЫГ үнэгүйдүүлсэн хариуцлагаа үүрнэ үү!!!

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.100.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.