Монгол улсын иргэн, аж ахуй нэгж болгоноос ТАТВАР АВЧ улсын төсвийг бүрдүүлдэг гол байгууллага бол ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР юм. Тус газрын дарга Батжаргалын Заяабал нь өнгөрсөн ковидын жил ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР туйлжээ!! Сар болгон ажилтнууд, салбар газар, аймгуудын татварын газрын дарга нартаа ҮР ДҮНГИЙН ШАГНАЛ, ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ гэх агуулгаах мөнгө олгожээ.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 43 ТООТ тогтоол батлаж 2021 оныг дуустал мөрдсөн. Уг тогтоолд “1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх” гэсэн заалтыг ИЛТЭД ЗӨРЧИЖ хөлс хүчээ урсган байж хөдөлмөрлөж төлсөн иргэдийн ТАТВАРЫН МӨНГӨӨР “ГАРАА УГААЖ”, өөрийн удирдлага доорх хүмүүсээ ТЭТГЭЖЭЭ!!
Монгол улсын иргэн бүр улсдаа зүй ёсоор ТАТВАР ТӨЛӨХ үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Харин ТАТВАРЫН ГАЗРЫН ДАРГА нь тэрхүү мөнгийг ШАГНАЛ УРАМШУУЛАЛД ЗАРЦУУЛСАН нь шударга ёсонд нийцэх үү...!! Ерөнхий сайд аа, таны уридлага доор ажилладаг хэрэгжүүлэгч агентлагийн дарга чинь ТАНЫ ГАРГАСАН ТОГТООЛЫГ ЗӨРЧИЖ байгууллагынхаа ажилтнуудыг САР БҮР УРАМШУУЛДАГ юм байна!!! Төсвийг ХЭМНЭХ биш харин ч ҮРЭХ БОДЛОГО хэрэгжүүлсэн энэ даргад ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ!!!
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин