НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-26

Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан, ажилчдын төлдөг нийгмийн даатгалын 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг энэ он дуустал төрөөс буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрөөс даатгуулагчийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг иргэдийн дансанд нь шилжүүлж эхэлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалинтай, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч нар тавдугаар сараас он дуустал 50 хувиа буцаан авах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.