Улсын арслан Э.Оюунболд ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА барилдаж ҮЗҮҮРЛЭЛЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-27

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр/2022.06.26/ боллоо. Энэхүү барилдаан олон зүйлээрээ онцлог байв. Допингтой холбоотой асуудлаар барилдах эрхээ найман жилээр хасуулаад байсан Улсын арслан Э.Оюунболд Шүүхийн шийдвэрийн дагуу барилдаж үзүүрлэлээ. Тэрбээр туганда мөргөж, нулимс унагасан нь бөхийн хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөөд амжив. Мөнхийн үсэг группийн 30 жилийн ойд зориулсан наадмын сорилго барилдаанд Э.Оюунболд арслан, Увсын Ө.Бат-Орших гарьд,  Баянхонгорын Б.Эрдэнэхүү, Д.Цэрэнтогтох начин, Говь-Алтайн Бямба-Очир начин тэргүүтэй заал танхимын барилдаанд өнгөрсөн намар, өвөл, хавар төдийлөн зодоглоогүй нбөхчүүд барилдсан нь. 

Наадмын сорилго барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн юм. Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.