АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-27

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал намын удирдлагуудын оролцоотойгоор өргөтгөсөн хэлбэрээр болно. Тодруулбал, тус хурал өнөөдөр /2022.06.27/ Ардчилсан намын төв байранд болох юм. УИХ дахь бүлэг нь тухайн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогыг хууль тогтоох засаглалын түвшинд хэрэгжүүлдгийн хувьд бодлогын томоохон асуудлаар намын удирдлагатай хамтран хуралддаг жишигтэй. Энэ дагуу МАН-ын Бүлгийн хурал МАН-ын төв байр Тусгаар Тогтнолын Ордонд удаа дараа болж байсан билээ. Ардчилсан намын бүлгийн маргаашийн өргөтгөсөн хурлын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон УИХ-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой бодлогын асуудлуудыг намын удирдлагуудтай хамтран хэлэлцэхээр товлосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.