Ц.Даваасүрэн: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ эгүүлэн ТАТНА !!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-30

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа зөрчлөө гэж үзэн шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, энэ сарын 27-нд Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн пропорциональ буюу нам дугуйлдаг тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн 2016 оны Их суудлын хуралдааны шийдвэрээ эргэж харж хүчингүй болголоо. Уг нь Үндсэн хуулийн шийдвэр эцсийн байна гэж заасан байдаг. Гэвч энэ цаг үеэс эхлэн Үндсэн хууль өөрийн гаргасан шийдвэрээ эргэн хардаг болж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Цэцийн хууль бус шийдвэр гарснаар ард түмний төлөөлөл биш нам төр барихаар боллоо. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэсэн бол өнөөдрөөс эхлэн намын гарт шилжих үүд хаалгыг нээж өглөө гэв.

Мөн төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж, хууль бус шийдвэр гаргасан Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг эргүүлэн татах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Улсын дээд шүүхэд хүргүүлж байна гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.