Багануур дүүргийн Засаг дарга баяр наадмын бэлтгэл ажилтай танилцаж зочиллоо
Үйл явдал
/
2022-07-02
Монгол Улсын Засгийн газраас Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмыг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэн, мөн өчигдөрхөн Үндэсний их баяр наадмын тухай хууль эцэслэн батлагдсан билээ.
Тус хуульд алслагдсан дүүргүүд баяр наадмыг аймгийн наадамтай дүйцүүлэн тэмдэглэхээр хуульчилж, 2023 оноос аймаг, сум, дүүргийн тэгш ой тэмдэглэх, бүх нийтийг хамарсан гамшигт байдал тохиолдсон үед Засгийн газар, аймгийн ИТХ-ын шийдвэрээр хугацааг товлох ба бусад тохиолдолд бүх аймаг, сум, дүүргүүд улсын наадамтай зэрэгцүүлэн 7-р сарын 10, 11-нд наадмаа тэмдэглэж байхаар эцэслэжээ.
Багануур дүүргийн баяр наадмын комисс, салбар комиссын дарга нартай дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн наадмын талбайд бэлтгэл ажилтай танилцан, тодорхой үүрэг, чиглэлүүд өглөө.
Багануур дүүргийн баяр наадам 7-р сарын 09-10-ны өдрүүдэд наадмын талбайд уламжлал ёсоор зохион байгуулж, бөх, сур, шагайн харваа, уяачдад болзол хангасан тохиолдолд аймгийн цол олгох ба наадмын төсвийг аймагтай жишин, бай шагналыг энэ жилээс нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой юм.
Энэ удаагийн наадмаар бөхийн бүртгэлийг цахимаар зохион байгуулж, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны салбар комиссын бэлтгэл ажлыг хугацаанд бүрэн хангаж, монгол түмний өв соёлыг сурталчлах ажилд онцгой анхаарал хандуулж, талбайн тохижилтыг нэмэгдүүлж ажиллана.
Мөн уламжлал ёсоор Нүүрэнтэйн хүчтэн бөхийн дэвжээний галаар зочилж, бөхчүүдийн бэлтгэлийг сонирхон, шинэчилсэн хууль, цаашдын ажил, амжилтын талаар ярилцлаа.
Дүүргийн Засаг даргаас Бөхийн дэвжээг өргөжүүлэх, чансааг ахиулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, зуны бэлтгэлийн баазын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд ирэх жилээс хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.