Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно
Үйл явдал
/
2022-07-03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны 07 дугаар сарын 03-05-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:
  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
  •  Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.