С.Лавров сайд руу ӨНДӨГ ШИДЭХ юм бол монголчууд л ХОХИРНО гэдгийг санаарай!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-05

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхах аж.

Түүний айлчалыг С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намынхан эрс эсэргүүцэж түүн лүү ӨНДӨГ ШИДНЭ гэв. Сөрөг хүчнийхэн байр сууриа илэрхийлэхдээ ОХУ ын зүгээс Укрианыг хүчээр эзлэн түрэмгийлэхийг завдсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд Хотын дарга асан Э.Бат-Үүл, иргэн Д.Монголхүү нарын хүмүүс ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Элчин сайд Азизовын хамт Монгол нутгаас хөөн гаргах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл зарим иргэдийн зүгээс харин ч стратегийн иж бүрэн түшнлэлийн гэрээгээ улам баталгаажуулан барьцаа ахиулж, бензин шатахууны үнээ нэмэгдүүлэхгүй байх, “Эгийн голын усан цахилгаан станц”-аа барих зөвшөөрлийг гаргуулах зэрэг улс оронд хэрэгтэй чухал төслүүдийг эхлүүлэхэд дипломат аргаах гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэв.

Нэг зүйлийг хатуу сануулъя. Сергей Викторович Лаавров руу ӨНДӨГ ШИДЭХ юм бол эргүүлээд ТАХИА ШИДҮҮЛНЭ гэдгээ тооцоорой. Бид ОХУ-аас ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ 25 хувийг, АВТОБЕНЗИНЫХЭЭ 70 хувийг авдаг гэдгээ МАРТАЖ БОЛОХГҮЙ!!! Нуухыг нь авах гэж байгаа НҮДИЙГ НЬ СОХЛОЧИХ ВИЙ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.