"Дээлтэй Монгол Наадам" Зохион байгуулна
Үйл явдал
/
2022-07-06
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 16 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болж, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын оролцогчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.
Энэ үеэр
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Шилдэг бүжгийн аяны оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл /хос/
- Хамгийн сайхан дээлтэй эрэгтэй оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг эрэгтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг эмэгтэй оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй хүүхдийг шалгаруулах юм.
Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Циркийн үзүүлбэр, Монгол зан заншлыг харуулсан гэр хотхон, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, Дээлтэй диско зохион байгуулана.
Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулагддаг энэхүү бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува улсаас оролцогчид ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 000 гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.