Дуучин Т.Баясгалан Яармаг дахь САКУРА сургуулийнхаа хувьцааг "ГУРВАН ТАМИР" сургуульд зарж СУРАЛЦАГЧДАА ХОХИРООЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-06
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан Яармаг дахь  Сакура сургуулийнхаа өөрийн эзэмшлийн хувьцааг "ГУРВАН ТАМИР" сургуульд худалдсаныг тухайн сургуульд суралцдаг хүүхдүүдийн эцэг эхчүүд эсэргүүцэж байгаа аж.  Эцэг эхэд нь мэдэгдэлгүй, 800-аад сурагчтай бүхэл бүтэн сургуулийг нь доторх хүүхдүүдтэй нь зарсан хэмээн үзжээ. Тус сургуулийн эцэг эхчүүдийн зүгээс Т.Баясгаланг уучлал гуйхыг ШААРДЛАА!!
Тус сургуульд сурдаг 800 гаруй суралцагчийн эцэг эхчүүдийн зүгээс Боловсролын байгууллага гэдэг зүгээр нэг хүнсний дэлгүүр биш!!! Ашиггүй байвал түрээслээд,доторх бараатай нь зарчихдаг салбар биш!!!! Хүнлэг бай.!!! Ёс зүйтэй бай..!!!
‼️Зарах болсоноо, удирдлага, хөтөлбөр өөрчлөгдөж байгаагаа яагаад эрт хэлсэнгүй вэ? Яагаад хүүхдүүдийн эрх зөрчиж,сонголтыг нь хааж боож сонголтгүй болгож орхивоо????
Шинэ хөтөлбөр нэвтэрч, төлбөр нэмэгдэж, зарим багш нар эхнээсээ ажиллахаа больж байна.
Одоо сургуулиа сольё гэсэн ч бүх сургуулиудын нэмэлт элсэлт хүртэл хаагдчихсан, хүлээлгэнд бүртгэж авах боломжтой гэсэн баталгаагүй хариу өгч байна!
"Сургууль минь өөр нэртэй болж, япон багш маань ажлаасаа гарчихаж" гэж хүүхдүүд уйлж байна.
Зарим эцэг эхчүүд сургууль нь зарагдаж байгааг, багш нар нь үлдэхгүй ч байж магадгүйг, ангийн найзууд нь зарим нь шилжиж байгааг хэлж зүрхлэхгүй 7 хоног нууж байна.
 
Ээжтэйгээ хамт сургууль дээрээ ирээд сургуулийн хаягаа хараад уйлаад зогсож байгаа дунд ангийн охиныг хараад гомдох гомдол улам их нэмэгдлээ. Яаж чадаж байнаа?
Намар уулзъя гээд амраад явсаных нь дараа чимээгүйхэн ийм ичмээр, хүн чанаргүй үйлдэл хийж байгааг чинь дуугүй хараад өнгөрч чадахгүй нь!!!
Хувийн сургууль гэхээрээ дураараа зарж борлуулж болдог юмуу? Мөнгөө аваад тохироогоо хийсэн бол үлдэж байгаа хүүхдүүд хамаагүй юу?
‼️Гэрээ үзэглэж, чадна гэж сургуульдаа бүртгэсэн бол та хариуцлагаа хүлээ!
‼️Сакура сургуультай хийсэн гэрээний дагуу, Сакура сургуулийн хөтөлбөр, цагийн хуваарь, дугуйлан бүх зүйлийг хэвээр нь үлдээж өг!
Өөрт чинь бас танай багт итгэж Сакура сургуульд элсэн орсон бүх хүүхдүүдээс УУЧЛАЛ ГУЙ..!!!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.