Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтууд
Үйл явдал
/
2022-07-07
ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 3️⃣5️⃣ МВТ-ААР НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН барилга угсралтын ажил 2021 онд бүрэн дуусаж, тус станц суурилагдсан хүчин чадал нийт 71 МВт-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил тутам 60-80МВт-аар нэмэгдэж байгаа энэ үед тэрхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөн ажиллаж байна.
Төслийн хүрээнд
Насос станц бүхий хөргөх цамхаг,
Хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол,
5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель,
110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн. Ингэснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулан ажилласаар байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.