БШУЯ-ны “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” Төслийн удирдах хороо хуралдлаа
Үйл явдал
/
2022-07-07

Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал боллоо. Төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хурлыг удирдлаа. Хурлаар төслийн 2022 оны эхний хагас жилд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, төслийн олон улсын зөвлөхийн боловсруулсан “Тэгш хамран сургах боловсрол Монгол Улсад: Бодлого, хууль эрх зүйн шинжилгээ”, бодлогын шинжилгээний хүрээнд өгөх зөвлөмжтэй танилцлаа.

Энэхүү зөвлөмжид:  

-Тэгш хамран сургах боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд боловсролоос гадна бусад салбарын гүйцэтгэх үүрэг

-Тусгай сургуулиудад нэмэлт санхүүжилт олгохын оронд аливаа сургуулийн тухайн үеийн нөөц боломж, хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн санхүүжилт олгодог холимог-санхүүжилтийн томьёог ашиглан бүх сургууль зохистой нөөцтэй байх явдлыг баталгаажуулах

-Тусгай боловсролын мэргэшсэн мэргэжилтэн болон нарийн мэргэжлийн арга зүйн дэмжлэг хэрэгтэй тохиолдолд дэмжлэгийн үйлчилгээг боломжит сургууль, багшид сургууль дундын үйлчилгээ байдлаар хүргэх

-Суралцагчдын сурах ялгаатай хэв маягууд болон үйлдлийн чадваруудыг тодорхойлж, сурах урмыг нь идэвхжүүлдэг ялгаатай аргуудад нийцүүлэн суралцахыг нь дэмжих

-Багш болохоор бэлтгэгдэж буй оюутан, тусгай чиглэлээр мэргэшсэн багш болон бусад багш нарыг тэгш хамран сургадаг багшийн тодорхойлолтын дагуу сургаж бэлтгэхэд анхаарах

-Хүүхэд бүр анхлан төрөлх хэл дээрээ суралцах үйл явцтай танилцдаг. Иймд монгол хэл сурах үйл явц руу үе шаттайгаар шилждэг байх суралцахуйд ээлтэй орчин бүрдүүлэх

-Монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлний цаашдын хөгжлийг нь дэмжсэн хос хэлний зохистой тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.