“Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-07-19

Монгол Улсын Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжүүлж буй “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг (EARC)үүсгэн байгуулах хүрээнд Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратегийг уялдуулах төсөл”-д “Монголын төмөр зам”  ТӨХК нь Зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна.

БНСУ-ын Зам, дэд бүтэц, тээврийн яамны дэмжлэгтэйгээр КОТИ консорциум, “Монголын төмөр зам” хамтран  “Эхний жилийн тайлангийн хурал-2022”-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү төслийн хүрээнд:

  • Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах,
  • Төмөр замын төслийн барилгын ажлын санхүүжилтийн загвар болон удирдлагын схемийг боловсруулах,
  • Монгол Улсын логистикийн хөгжлийн  стратеги болон бодлогыг хөгжүүлэх зэрэг судалгааны ажлуудыг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2024 он хүртэл хэрэгжүүлэх юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.