ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН салбарынхан төрийн одонгоор энгэрээ мялаалаа
Үйл явдал
/
2022-07-19

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа манлайлж, салбарын хөгжилд хөдөлмөр, бүтээлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажилтнуудад төрийн дээд одон гардууллаа.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Салбарын маань 100 жилийн ой энэ оны 12-р сарын 25-нд тохионо. Түүхт ойн өдрийг хүртэл салбарын маань олон олон сайчууд ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн одон, гавъяат гэсэн эрхэм цолоор шагнуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд эрхэм уурхайчид болон тэдний ар гэр, хамт олонд Улсын баяр наадмын мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.